
QR код (Quick Response code) нь мэдээллийг хурдан унших зориулалттай хоёр хэмжээст код юм. Энэхүү код нь жижиг дүрс, цэг, шугамаас бүрдэж, дотор нь текст, холбоос, дугаар, мэдээллийн бусад төрөл хадгалах боломжтой. QR код нь гар утас, таблет болон тусгай сканнер төхөөрөмжөөр уншигддаг. Бид бүхэн өдөр тутамдаа худалдаа, төлбөр, сурталчилгаа, тээвэр зэрэг олон салбарт ашигладаг.
QR кодыг уншихад төхөөрөмж доторх камер кодыг барьж, тусгай программ хангамжаар (QR reader) дүрсийг тоон мэдээлэл болгон хөрвүүлдэг. QR код нь цагаан болон хар блокуудаас бүрдсэн тул компьютерууд болон гар утасны камер хялбар таньж чаддаг. Код доторх мэдээллийг тайлбарлахад бинар буюу 0 ба 1 гэсэн системийг ашиглана, хар болон цагаан хэсэг нь тухайн битийг төлөөлдөг ажээ. Ингэснээр кодыг уншсан төхөөрөмж мэдээллийг задлан хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр харуулдаг байна.
QR код нь алдаа засварлах чадвартай байдаг нь маш найдвартай болгодог. Хэрэв кодын зарим хэсэг гэмтсэн ч мэдээллийг буцааж унших боломжтой. Үүгээрээ кодыг хэвлэх явцад жижиг зураас, бохирдол гарсан тохиолдолд ч уншихад саад болдоггүй гэсэн үг юм. Мөн QR код нь өндөр хурдтай уншигдаж, маш олон төрлийн мэдээллийг агуулж чаддаг тул өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
Хурдан, найдвартай, олон талын мэдээлэл дамжуулах чадвар бүхий орчин үеийн технологийн нэг билээ. Өнөө үед дэлгүүр, автобус, нислэгийн тасалбар, цахим төлбөр зэрэг олон салбарт QR код хэрэглэж бид бүхний амьдралыг илүү хялбар, хурдан болгож байна.