2021 онд Монгол улс Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан бөгөөд түүнийг дагасан Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх журам 2023 оны 08-р сарын 18-ны өдөр батлагдсан байна.

Тус хуулиар Онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага хоёр жил тутамд, хуулийн этгээд жил тутамд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх үүрэг хүлээсэн ба 2025 оны 8-р сарын 18-ны өдөр КАБТухай хуульд заасан дээрх хугацаанууд дуусаж тухайн хугацаанд аудитаа хийлгэж тайлангаа холбогдох газар илгээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг мянган нэгж буюу нэг сая төгрөгөөр торгуулах гэнэ.