Анх 1895 онд Германы физикч Вильгельм Конрад Рентген катодын туяагаар туршилт хийж байхдаа санамсаргүй байдлаар рентген туяаг олж илрүүлсэн байна. Битүү зүйл дотор катодын туяа байсан ч ойролцоох хананд флюресцент гэрэлтэж байгааг анзаарсан гэдэг.
Энэхүү хачирхалтай нөлөө нь хатуу биетүүдийг дайран өнгөрөхдөө нэвтэлж байгаа хэдий ч яс, металл гэх мэт илүү нягтаршилтай материалыг нэвтлэхдээ сүүдэр үлдээдэг болхыг олж тогтоожээ.

Эхнэрийнх нь яс, хурмын бөгжийг тод харуулсан анхны рентген зургийг авч анхны туршилтаа хийсэн байдаг. Энэхүү нээлт нь анагаах ухаанд хувьсгал хийж, эмч нарт мэс засалгүйгээр хүний биеийг харах боломжийг олгосон юм. Рентген туяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна физик, инженерчлэл, аюулгүй байдал зэрэгт мөн адил хурдац авчирсан байна.
Энэ нээлт нь Рентгенд 1901 онд физикийн салбарын анхны Нобелын шагналыг авчирч байсан нь энэ нээлт шинжлэх ухаан, нийгэмд асар их нөлөө үзүүлсэн гэдгийг харж болно. Өнөөдөр рентген туяа нь орчин үеийн анагаах ухаанд хамгийн өргөн хэрэглэгддэг оношлогооны хэрэгслийн нэг хэвээрээ байсаар байна.