Хиймэл оюуны стартапп компани Perplexity AI нь Дэлхийн хамгийн алдартай, олон хэрэглэгчтэй вэб хөтөч Google Chrome-ыг 34.5 тэрбум доллароор худалдаж авахаар саналыг тавьжээ.
Perplexity AI компанийг анх 2022 онд Сан Францискод 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байсан билээ. Үүсгэн байгуулагчид нь OpenAI, DeepMind, Google Brain зэрэг томоохон газруудад ажиллаж байсан туршлагатай инженерүүд юм.
Компани хурдан хугацаанд олны анхаарлыг татаж:
- Institutional Venture Partners (IVP) — 2024 оны 1 сард компани 73.6 сая ам.доллар
- Jeff Bezos — Amazon компаний үүсгэн байгуулагч, хувийн хөрөнгө оруулагч.
- Nvidia — Чип үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани
- Bessemer Venture Partners — Венчур сан.
- Databricks — Технологийн компани.
- NEA (New Enterprise Associates) — 2023 оны 3 сард 25.6 сая ам.доллар
зэрэг хөрөнгө оруулалтуудыг богино хугацаанд татаж чадсан бөгөөд 2024 онд нэг тэрбум долларын үнэлгээтэй болсон байна.