Солонгосчууд AI-г интернетээс ч хурдтайгаар нэвтрүүлж байна

Гэрийн ажил хийдэг хүмүүс AI-г ашигласнаар долоо хоногт ажлын 1.5 цагаа хэмнэж, багасгаж, бүтээмжээ 1%-р нэмэгдүүлж чадсан гэсэн судалгаа гарсан байна.

Өмнөд Солонгосын банкнаас 8-р сарын 18-нд гаргасан “Rapid Spread of AI and Its Productivity Effects” буюу “Хиймэл оюун ухааны хурдацтай тархалт ба түүний бүтээмжийн үр нөлөө” сэдэвт тайлан, судалгааг дэлгэлээ. Тус тайланд дурьдсанаар Солонгосын ажилчдын 63.5, нь AI хэрэглэж үзсэн, 51.8% нь ажилдаа ашиглаж байна гэсэн байна. Энэ үзүүлэлт нь 10 ажилтан тутмын 6 нь хиймэл оюун ухааныг дор хаяж нэг удаа ашигласан туршлагатай гэсэн үг юм.

Судалгааны үр дүнгүүдээс сонирхол татсан нэг үзүүлэлт бол Солонгос ажилчид дунджаар долоо хоногт 5–7 цаг AI-д зарцуулдаг нь ажлын 12–17%-тай тэнцэх бөгөөд АНУ гэхэд 1-5%-тай байдагаас үзвэл маш өндөр хувь юм.

Usage rate of generative AI among Korean workers, etc. (Image courtesy of Bank of Korea)

Эрэгтэйчүүдийн 55.1%, 18-29 насны залуу ажилчидийн 67.5%, аспирантурын зэрэгтэй хүмүүсийн 72.9% ашиглаж байгаа нь хамгийн өндөр ашиглалтын хувиуд юм. Мөн мэргэжлээр нь авч үзвэл менежерүүд 65.4%, оффисын ажилчид 63.1% гэсэн үзүүлэлт гарчээ.

Impact of AI Adoption on Working Hours Among Korean Workers. (Image courtesy of Bank of Korea)

Өмнөд Солонгост AI ашиглалт, нэвтрэлтийн хурд нь 1990-д онд интернет нэвтэрч байх үетэй харьцуулвал: интернет нэвтэрсний 3 жилийн дараа хэрэглээ 7.8% байсан бол AI нэвтэрсэний 3 жил дотор 60%-д хүрсэн нь интернетээс хурдан ашиглаж байгааг харж болох юм.

Нийт AI хэрэглэгчидийн 67.8% нь ChatGPT бол 19.5% нь Google Gemini ашигладаг байна.

Total
0
Shares
Previous Post

SoftBank Intel-д хөрөнгө оруулалт хийлээ

Next Post

Notion интернэтгүй орчинд ажилдаг горимтой боллоо

Related Posts