Нарны гэрлийг хоёр талаасаа шингээж эрчим хүч хуримтлуулж чадах нарны хавтан бүтээжээ

Өчигдөр Өмнөд Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг Daegu Gyeongbuk Institute of Science & Technology (DGIST)-н судлаач, эрдэмтэдийн баг хоёр нүүртэй хоёр талаасаа хоёулангаас нь эрчим хүч хуримтлуулж авч болох нимгэн нарны хавтан бүтээжээ.

Даеван Ким болон Шижун Сүн нараар ахлуулсан судалгааны багийн бүтээсэн тус хавтан нь уламжлалт загварын нарны хавтангуудаас үр ашгийн хувьд өндөр байх бөгөөд нүүрэн талын хэсэг нь 15.3%, ар талын хэсэг нь 8.44% илүү үр ашигтай байдлыг бий болгож байгаа нь нэг квадрат см тутамд 23.1 мегаватт эрчим хүчийг үйлдвэрлэх чадалтай болгож, энэ төрлийн нарны зайн хавтангаас хамгийн үр дүн сайтай нь гэж судалгааны баг мэдэгджээ.

Уламжлалт хавтангууд нарны гэрлийг зөвхөн нэг талаасаа шингээдэг бол энэ хавтангийн доод талын хэсэг нь ойр орчмын гадаргуугаас ойж ирэх гэрлийг барьж авч шингээдэг байна. Ингэснээр илүү жижиг хэмжээтэй нарны хавтан нь өөрөөсөө өргөн зурвасаар нарны тусгалыг шингээж авч байгаа байдал нь илүү өндөр өгөөжтэй, хямд өртөгтэй болгох боломжийг үүсгэж буй суурь нөхцөл нь юм.

Энэ туршилт нь судалгааны шатнаас гарч богино хугацаанд үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой болох юм бол оффис, ферм зэрэг бүх талбайд илүү хямд, үр дүнтэй нарны эрчим хүчийг бий болгох боломжтой том алхам болно гэж судлаачидын баг үзэж байна.

Total
0
Shares
Previous Post

Хогыг ялгаж таньж, түүдэг автомат удирдлагатай робот хогын сав

Next Post

Орост жолоочгүй трамвай явж эхэллээ

Related Posts