HUAWEI AI Gesture Control хэрхэн ажилладаг вэ ?

Бид бүхэн энэ жилээс нэг сонирхолтой бичлэгийг олонтой харсан байх, зарим нь энэ бодит гэж үү, энэ хуурамч бичлэг, монтаж байна гэх мэт эргэлзээ ч төрүүлж байгаа, байсан бичлэг бол

“Huawei компанийн гарт утасны урд нэг хүн гараа дэлгээд базаад өөр утасны урд очоод гараа дэлгэхэд зураг хуулагдаж” байгаа бичлэг юм.

Тэгвэл уг үйлдэл яаж хийгдээд байгаа, ард нь ямар технологи ажиллаж байгааг та бүхэндээ тайлбарлая.

Яг ямар бичлэг тренд болоод байсан бэ гэвэл ?

7OS баг Хятад улс, Шинжин хотод Huawei-н төв дэлгүүр дээрээс тухайн функц ажиллаж байгаа үгүйг өөрсдийн биеэр очиж туршиж үзээд ирэв. Учир нь энэ функц нь Монгол улсад ажилддаггүй бөгөөд яг ажилдаг үгүйг биечлэн танилцаад ирсэн бичлэгийг уншигч та үзэж сонирхоорой.

Энэхүү технологийг “air gesture” гэж нэрлэдэг бөгөөд “агаарын дохио зангаа”-г таних систем гэж хэлж болно. Энэ технологи нь хүн төхөөрөмжид хүрч ямар нэг үйлдэл хийхгүйгээр зайнаас гар, хурууны хөдөлгөөнөөрөө дамжуулан төхөөрөмжтэй харилцах, удирдах боломжийг олгодог.

Huawei-н гар утас болон компьютерын камерын урд байрших sensor нь гарын байрлалыг таньж, AI моделийн тусламжтайгаар хөдөлгөөнийг ойлгож үйлдэл болгон хувиргах байдлаар ажилдаг. Ингэхдээ File-sharing, Wi-fi Direct эсвэл Bluetooth зэргийн тусламжтайгаар бусад nearby төхөөрөмжүүдийг автоматаар таньж холбогддог. Ингээд тухайн хүний гараараа үйлдэж буй хөдөлгөөнийг таньж боловсруулан үйлдэлд хувиргаад ойр орших төхөөрөмж рүү signal өгч, тухайн төхөөрөмж нь бас гарын үйлдлийг таньж signal илгээсэн төхөөрөмжтэй холбогдох хамааралтай үйлдлийг хийх замаар ажилдаг байна.

source: https://developer.huawei.com/consumer/en/doc/hiai-Guides/handgesturerecognition-0000001051615541

Hand Gesture буюу гарын алгаар хөдлөх үйлдэл дээр жишээ авч тайлбарлая. Үндсэндээ 5 дэд процесс буюу үйлдлүүд хийгддэг.

  1. Эхлэл буюу Гарын хөдөлгөөн (Hand Gesture): Гарын хөдөлгөөн хийж эхэлнэ, ингэхдээ танигдах гарын хөдөлгөөнийх хийнэ.
  2. Sensor буюу Гарын хөдөлгөөнийг таних: Хүний хийж буй гарын хөдөлгөөнийг sensor-н камерын тусламжтайгаар таньж хүлээн авна.
  3. Preprocessing буюу Өгөгдөл боловсруулах: Sensor-н таньсан, дамжуулсан өгөгдлийг боловсруулах үйл явц хийгдэнэ. Үүнд илүү давтагдсан үйлдэл, гарын байрлал, хурууны байрлал, хөдөлгөөний байдал гэх мэт …
  4. Recognition(Gesture Classification) буюу Танилт: Боловсруулагдсан өгөгдөл дээр “AI”-н тусламжтайгаар ямар үйлдэл хийгдэж байна, юу болж байгааг таньж мэдэх процесс явагддаг.
  5. Action буюу Үйлдэл: Дохиог боловсруулж, таньсны эцэст ямар үйлдэл хийхийг тодорхойлж, тухайн үйлдлийг хийх компанийг төхөөрөмжид өгнө. Жишээ нь: дууг чангалах, дараагийн хуудас руу шилжих …

Одоогоор Huawei утас дээр та гараараа хүрэхгүйгээр “Air scroll”, “Grab shot”, “Air press” функцүүдийг ашиглан хуудас солих, зураг солих, дараагийн үйлдэл рүү шилжих, зураг дарах буюу авах, зураг хуулах, screenshot авах, видео тоглуулах, зогсоох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Харамсалтай нь энэ функц нь Монгол улсад ажилддаггүй. Учир нь хууль эрх зүй, зохицуулалтын орчноос үүдэлтэй буюу Google Play Services болон Huawei Mobile Services (HMS)-ийн лиценз, бүсийн тохиргоо нөлөөлж Монгол улсад тухайн функцийг идэвхгүй болгосон гэх албан бус мэдээлэл байдаг.

Total
0
Shares
Previous Post

Хятадууд цагт 600км хурдтай галт тэрэг бүтээхэд ойрхон байна

Next Post

Өөрөө өөрийгөө цэнэглэж чадах Дэлхийн анхны хүн шиг робот – Walker S2