Хятад улс өөрийн батарейгаа сольж чаддаг Дэлхийн анхны хүн дүрст роботыг саяхан худалдаанд гаргажээ. Walker S2 гэх робот нь амрах, цэнэглэх тохиолдолд хүний оролцоо шаардлагагүй болсоноороо онцлогтой болжээ.
Өөрөөр хэлбэл тус робот нь зогсох эсвэл цэнэг дуусах гэх мэт үйлдэлүүдээ өөрөө таньж мэдэж өөрийгөө удирддаг гэнэ. Цэнэг дуусах дөхөх үед өөрийгөө илрүүлж станц руу очиж өөрийхөө зайг сольж, цааш үргэлжлүүлэн ажиллах чадамжтай юм байна.
Энэхүү нээлт нь худалдааны төв, үйлдвэр, эмнэлгүүдэд робот тасралтгүй ажиллах боломжыг бүрдүүлж байгаа юм байна. Тухай бүрт цаг бүрт роботуудыг хүн хянах шаардлагагүй болсоноор 24/7 үйлчилгээнд ажиллах боломжтой.
Нөгөө талаас энэхүү роботыг бий болгосон нь зөвхөн автоматжуулалтаас илүүтэйгээр бие даан сэтгэдэг, ажилдаг робот бүтээх шинэ эхлэлийг тавьж буй гэж үзэж байгаа юм байна.