Сингапур улс бохир усаа дахин цэвэр ундны ус болгон ашиглах NEWater хэмээх технолгийг анхлан нэвтрүүлсэн

Дэлхийн нийт усны 2,5% орчим нь цэвэр ус, цэвэр усны 70% нь мөс, мөсөн бүрхүүл, цас, 30% нь газар доорх ус, 1% хүрэхгүй нь гадаргын ус байдаг гэсэн тоо баримт бий. Өөрөөр хэлбэл бид маш бага цэвэр ундны устай гэсэн үг.

Тиймээс улс орнууд бохирдуулсан усыг дахин ашиглах, цэвэршүүлэх маш олон төсөл хөтөлбөр, туршилтуудыг явуулдаг. Дэлхийд анхлан бохир усыг 100% цэвэршүүлж ундандаа дахин ашигласан улс бол Сингапур юм. Энэ технологийг NEWater гэж нэрлэдэг.

Дэвшилтэт мембран болон хэт ягаан туяаны халдваргүйжүүлэлтийг ашиглан бүх бохирдлыг арилгаж, усыг цэвэршүүлдэг байна.

NEWater технологи нь үндсэн 4 хэсгээс бүрддэг байна.

  1. Өгөгдлийн эх үүсвэр (Тreated “Used Water”): Бохир усыг эхлээд PUB буюу стандар т бохир ус цэвэрлэгээний системээр дамжуулан боловсруулна. Өөрөөр хэлбэл манай Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж гэсэн үг.
  2. Микрофильтраци (Microfiltration) буюу Stage-1: Усанд агуулагдаж буй тооцсонцор, бактер, вирусыг ялгаж, жижиг хэсгүүдийг шүүж арилгана.
  3. Буцах осмос (Reverse Osmosis) буюу Stage-2: Энэ хэсэгт ус мембранаар дамжин өнгөрөх замдаа вирус, бактер, хүнд төмөр усанд ууссан давс болон бусад микро элементүүд шүүгддэж цэвэршдэг учир ус бүрэн цэвэр, ундлахад боломжтой түвшинд ирнэ.
  4. Гэрэл болон ариутгал (Ultraviolet Disinfection) буюу Stage-3: Сүүлчийн шатанд UV туяа нэвтрүүлж, усанд үлдэж болох бактер/вирусийг дахин бүрэн идэвхигүй болгож цэвэршүүлдэг. Энэ нь дахин нягталж, давхар ариутгаж буй хэсэг гэхэд болно.

Анх 1998 онд NEWater-н төслийг эхлүүлж үйлдвэрийг барьж эхэлсэн. 2002 оны 8-р сард албан ёсроор олон нийтэд танилцуулж, анхны хэрэглээнд нэвтрүүлж байжээ. Өнөөдрийн байдлаар 4 том үйлдвэр ажиллаж, Сингапурын нийт цэвэр ундны усны хэрэглээний 40 орчим хувийг хангаж байгаа юм.

Total
0
Shares
Previous Post

17 настай Chow Sze-lok охин CCTV бичлэг дээр анализ хийх Kid-AID хиймэл оюун бүтээжээ

Next Post

Алхаж байхдаа гар утсаа цэнэглэх боломжтой гутал бүтээжээ

Related Posts