Хоёр жил тутамд зохион байгуулагддаг технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох ICT expo энэ жил “ICT Forum 2025” нэрийн дор 9 сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байна.
Тус арга хэмжээг Мэдээлэл технологийн үндэсний парк болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зохион байгуулах бөгөөд зохион байгуулалтын баг бүрдэж анхны хуралаа хуралдуулсан байна.
Энэ жилээс эхлэн хувийн хэвшлийн санаачилгаар “TECH WEEK” буюу “Технологийн 7 хоног”-ийг жил бүр зохион байгуулахаар болсныг хурлын үеэр танилцууллаа. Дэлхийн бусад улс орнуудын жишгийг даган хэрэгжүүлэх энэхүү санаачилгын хүрээнд нэг долоо хоногийн турш буюу 2025 оны 09-р сарын 19-26-ны өдрүүдэд технологийн шийдэл, дэвшилтэт санаачилгуудыг нэгтгэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд танилцуулах, хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам