Гар утсаа бие засахдаа ашиглах нь өвчлөх эрсдлийг 46%-р нэмэгдүүлдэг

Сингапурын Beth Israel Deaconess Medical Center-ийн судлаачидын 2025 оны 9-р сард PLOS One сэтгүүлд нийтлүүлсэн судалгаанд ариун цэврийн өрөөнд утас ашиглах нь Геморрой өвчний эрсдлийг 46%-р нэмэгдүүлдэг болхыг тогтоожээ.

Яагаад? Учир нь бид гүйлгэх үед илүү удаан суух хандлагатай байдаг – утас ашигласан үед 37% нь энэ хугацааг багадаа таван минутаас их болгодог байна. Утас ашигласан нь хортой биш харин бие засах хугацаа уртассанаас үүдэж геморрой үүсэх эрсдлийг нэмдэг байна.

Тиймээс бие засах үед утас оролдож байгаа бол бие засах хугацаандаа та анхаарах хэрэгтэйг сануулъя. Бие засах хугацаа 5-10 минут байх нь зохимжтой гэж зөвлөж байна.

Геморрой өвчин бол шулуун гэдэс болон шулуун гэдэсний сүүлийн хэсэгт байрлах судасны өргөсөл, үрэвсэл юм. Суултуур дээр удаан суухад шулуун гэдэсний судаснууд хэт дарагдаж, тэлэгдэж түүнээс үүдэн “товгор” буюу зангилаа үүсгэдэг байна.

Total
0
Shares
Previous Post

Машин, скүүтер хоёрыг холивол юу болох вэ ?

Next Post

AirPods дээрх Apple-н зэвүүн шинэ санаа