Albania улсын ерөнхийлөгч Еди Рама нь 9-р сарын 11-ны өдөр “Diella” нэртэй хиймэл оюун ухааны системийг Олон нийтийн худалдан авалтын тендерүүдийн асуудлыг хянах “виртуал – министр” буюу сайдаар томилсон тухайгаа мэдэгдлээ.
Энэ үйл явц нь Дэлхийд анхны тохиолдол бөгөөд анх удаагаа хүн биш AI сайдын албан тушаалыг хаших үйл явц болж байна.
Diella нь хууль ёсны дагуу “Virtual Minister for Public Procurements” албан тушаалтай болж байгаа бөгөөд чиг үүргийн хувьд тендер шалгаруулалт, хяналт, гэрээний сонголт зэрэг дээр ажиллах юм байна. Ингэснээр ил тод, шударга байдлыг авчирна гэж үзэж байна.
Тус хиймэл оюун ухаант систем нь өмнө нь e-Albania платформ дээр виртуал туслах хэлбэрээр ажиллаж байсан бөгөөд иргэдэд засгийн газрын үйлчилгээ авах, баримт бичиг авах гэх мэтчилэн үйлчилгээнд тусалдаг байжээ.
Энэ үйл явц нь маш шинэлэг, зоригтой шийдвэр байсан ба хүний оролцоог багасгаж, авилга буурах, ил тод байдал сайжрах гэх мэт олон давуу талуудыг авчирна гэж харж байна. Хэдийгээр хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх ёстой асуудалууд байгаа ч Albania улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдыг ямар шинэлэг, инновацлаг байгааг харуулсан үйлд явдал боллоо.
Монгол улсад AI сайдтай болчихвол юу болох бол ?