NVIDIA нь Nokia-д $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болж, үүний үр дүнд Nokia-гийн хувьцааны ойролцоогоор 2.9% эзэмшигч болох замаар хамтын ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Зөвхөн хөрөнгө оруулалт гэж үзэхээс илүүтэйгээр хоёр компаний стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж буй гэдэг нь чухал агуулга юм.
Нийтдээ 166.4 сая шинэ хувьцаа гаргаж, нэг хувьцааны үнэ $6.01 үнэлэгдэж худалдан авч байна. Энэхүү гэрээний үндсэн зорилго бол:
- AI-ний хүчээр сүлжээний (RAN: Radio Access Network) шийдлүүдийг шинэчлэх
- 5G-аас 6G хүртэлх үе шатндаа зориулан AI-RAN хөгжүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа яагаад чухал вэ ?
- Сүлжээний дэд бүтэц болон хиймэл оюун ухаан (AI) хоёрыг нэгтгэгдэж буй байдал
- 6G, AI-powered connectivity чиглэл нь технологийн ирээдүйн гол өрсөлдөөний нэг хэсэг болхыг харуулж байна
- Энэ нь зөвхөн хоёр компаниас гадна дэлхий даяар телеком, дата төв, AI экосистемүүдийн бүтцэд нөлөө үзүүлэх том алхам юм.