Бидний тухай
7OS нь 2025 оны 7-р сарын 7-нд байгуулагдсан, технологийн мэдээ мэдээллийг хүн бүрд хүртээмжтэй, сонирхолтой, мэргэжлийн түвшинд хүргэх зорилготой дижитал хэвлэл мэдээллийн компани. “7OS” нэр нь бидний мэдээллийг түгээх 7 гол сувгийг (вэбсайт, YouTube, Facebook, Instagram, X/Twitter, LinkedIn, цахим сэтгүүл) илэрхийлдэг бөгөөд “Operating System” гэсэн утгыг агуулснаараа шинэ мэдлэг, санааг хэрэглэгчдийн амьдралд нэвтрүүлэх экосистемийг бэлгэддэг.
Бид технологийн мэдлэгийг зөвхөн дамжуулаад зогсохгүй ойлгуулж, урам өгч, амьдралд хэрэгжүүлэхэд тусална. Өдөр тутмын мэдээ, тренд, судалгаа, подкаст, ярилцлага, өгүүллүүдийг шинэлэг, цэгцтэй, таатай хэлбэрээр хүргэж, технологийг хүн бүрд ойртуулна.
Эрхэм зорилго
- Технологийн мэдлэгийг энгийн, ойлгомжтой хэлээр тайлбарлах
- Шинэ үеийн tech media-гийн төлөөлөл болж, олон улсын түвшний контент бүтээх
- Залуус болон бизнесүүдэд технологийн хөгжил, дижитал шилжилтийн үнэ цэнийг ойлгуулах
- Мэдээллийг зөвхөн хуваалцах бус, урам өгөх, сэтгэлгээ өөрчлөх
Алсын хараа
Монголын технологийн медиа салбарт хамгийн найдвартай, шинэлэг, урам өгдөг эх сурвалж болж, технологийн мэдээллийг нийгмийн бүх түвшинд хүргэнэ. Монголын шинэ санаа, технологийн хөгжил, дижитал шилжилтийг олон улсад таниулж, дотоод, гадаадыг холбох технологийн гүүр байх.
Үнэт зүйлс
- Үнэнээс эхэлнэ – Баталгаатай эх сурвалж, бодит баримт дээр тулгуурлана.
- Хүн бүрд ойлгомжтой – Технологийн мэдээллийг хэн ч уншаад ашиглаж чадна.
- Хамтын ухаан – Tech сонирхогчдын хамтын бүтээл, санаа солилцоо.
- Шинэ санааны уурхай – Шинэ хэлбэр, шинэ туршлага, шинэчлэлд манлайлагч.
- Enjoy Vibe – Мэргэжлийн ч гэлээ хөгжилтэй, уншихад таатай.
Удирдлагын баг
Бидэнтэй холбогдох
8012-0777 l info@7os.mn