Робот хөгжүүлэлтээрээ Дэлхийд тэргүүлэгч Boston Dynamics нь America’s Got Talent (AGT) 2025-д өөрсдийн Spot Robot Dogs-уудаараа оролцсон байна. Роботууд Queen хамтлагын “Don’t Stop Me Now” дуун дээр бүжиглэж үзүүлсэн явдал нь анх удаа хүний эсрэг технологи урлагаар өрсөлдсөн явдал боллоо.
Шоуны шүүгчид шоуны 20 жилийн түүхэнд ийм зүйл харж байгаагүй хэмээн сайшаан, гайхаж бүгд “YES” гэж дэмжиж дараагийн шатанд оруулжээ.
Boston Dynamics инженерүүд тус үзүүлбэрээр hardware болон software-ийн чадамжийг сорих, ирээдүйн робот хөгжүүлэлтэд урам зориг авах зорилготой оролцсон гэдгээ ярьжээ.