Жил бүрийн намар болдог Apple-н шинэ техник, технологоо танилцуулдаг арга хэмжээ энэ жил 9 сарын 9-нд болох тов тогтсон. Энэ удаагийн арга хэмжээгээр Apple компани iPhone-17, Apple Watch болон AirPods-н шинэчлэлтүүдээ танилцуулах төлөвтэй байна.
iPhone 17 загварууд нь илүү том дэлгэцтэй болж камерийн хүчин чадал сайжирч, Plus загварын оронд илүү нимгэн iPhone Air загвар танилцуулагдана гэсэн шуум аль эрт үүсээд байгаа.
iPhone 17 загваруудын хувьд
Энэ удаад iPhone 17 нь iPhone 16 загваруудтай харьцуулахад дэлгэц нь 0.2 инч нэмэгдэж 6.3 инч хэмжээтэй болж 120 Гц дэлгэцтэй болж, урд талын камер нь 24 megapixel болсон, өнгөний сонголтын хувьд ягаан, ногоон гэсэн шинэ өнгөнүүд гарна гэсэн шуум гарсан байна.

IPhone 17 Pro Max-ийн хувьд шинэчлэлтүүд төдийлөн бага байх төлөвтэй байгаа ба их бие бага зэрэг зузаан болж илүү том батерейтай болсон байх боломжтой. Үнийн хувьд iPhone 17 нь $800, Pro Max нь $1,250 орчим үнэтэй зах зээлд худалдаалагдана гэх таамаглал байна.
iPhone Air

Энэ удаагийн хамгийн том яриа үүсгээд байгаа зүйл бол iPhone Air гэх шинэ загварыг танилцуулна гэсэн яриа билээ. iPhone Air нь мэдээж “Air” гэх шийдэлийн дагуу илүү нимгэн буюу 5.5 мм зузаантай, 6.6 инч хэмжээтэй дэлгэцтэйгээр танилцуулагдана гэнэ.
Харагдах байдлын хувьд нэг камертай, камерийн ард утасны зүүн талаас баруун тал хүртэл өргөнтэй камер байршуулалттай байх гэнэ.
Apple Watch Series 11, Ultra 3, and SE 3 загварууд
Энэ удаад Apple Watch Ultra дээр томоохон шинэчлэлтүүд гарна гэсэн хүлээлт өндөр байна. Илүү хурдан цэнэглэгдэж, 5G дэмжих, илүү том дэлгэцтэй болсон гэх таамаглалууд бий. Үнийн хувьд Apple Watch SE 3 нь 250$, Series 11 нь 400$, Ultra 3 нь 800$ худалдаанд гарах төлөвтэй байна.

AirPods Pro 3

AirPods Pro 2 анх 2022 онд худалдаанд гарсны дараа шинэчлэлтүүд тун бага байсан бөгөөд энэ жил AirPods Pro 3 гарч байгаа нь илүү хүлээлт үүсгээд байгаа. Цуу ярианаас харахад AirPods Pro 3 нь илүү гоёмсог дизайн, мэдрэгчтэй удирдлага, жижиг чихэвч, нарийхан гэртэй болсон байна.