“Artificial Womb” технологи буюу хиймэл умайг бий болгох нь

👶 Ирээдүйн нярай — эхийн биенээс гадуур амьдарч чадах уу?

21-р зууны анагаах ухаан зөвхөн өвчин эмчлээд зогсохгүй, амьдралыг шинээр бүтээх чиглэлд урагшилж байна.

Нидерландын AquaWomb гэх стартап, АНУ-ын Children’s Hospital of Philadelphia, Испанийн BCNatal зэрэг байгууллагууд хиймэл умай (Artificial Womb) хэмээх гайхамшигт технологийг бодит болгохоор өрсөлдөж байна.

Тэдний эцсийн зорилго бол – дутуу төрсөн нярай хүүхдүүдийг аврах, хүний биеэс гадна “үргэлжлүүлэн өсгөх” боломжийг нээх явдал юм.

🧬 “Artificial Womb” гэж юу вэ?

“Artificial Womb” буюу хиймэл умай нь ургийн хөгжлийг хүний биеэс гадна үргэлжлүүлэх боломжтой эхийн умайтай ижил бодит орчинд үүсгэж чадах технологи юм.

Энэхүү технологийг шинжлэх ухаанд Ectogenesis гэж нэрлэдэг ба хоёр төрөл байдаг.

  • Partial Ectogenesis: Дутуу төрсөн хүүхдийг эхийн биеэс гадуур үргэлжлүүлж өсгөх зориулалттай (AquaWomb, Biobag гэх мэт бодит туршилтууд)
  • Full Ectogenesis: Үр хөврөлийг эхнээс нь авхуулаад төрөх хүртэл хиймэл орчинд өсгөх зориулалттай.

⚙️ Хэрхэн ажилладаг вэ?

Хиймэл умай нь ургийн уушги, арьс, эрхтэн ургаж хөгжих орон зайг, нөхцөлийг бүрдүүлж өгөх зориулалттай “Амнион шингэний уусмал”, хүчилтөрөгч болон шим тэжээлийг ургийн судсаар дамжуулах зориулалттай “Хиймэл эхэс”, орчны даралт, цусны урсгалыг орлох зориулалттай “Зүрх судасны холболт”, орчны температур, хүчилтөрөгчийн хэмжээ, даралт, зүрхний цохилт гэх мэтчилэн бүх үзүүлэлтийг хянах зориулалттай “AI хяналтын систем” гэсэн үндсэн 4 хэсгээс бүтдэг.

Ерөнхийдөө “AI хяналтын систем” нь бусад хэсгүүдээ удирдаж ажилдаг бөгөөд ургийн үзүүлэлтээс хамаарч тохиргоог тасралтгүй тохируулдаг байна.

Яг энэ цаг мөчид Дэлхий дахинд энэ чиглэлээр хийгдэж буй туршилт, судалгааны төслүүд цөөнгүй байгаагийн дунд томоохон 4 төслийг онцолж болох юм. Эдгээр төслүүд нь энэ технологи, санааг илүү бодит болгох боломж дээр дөхөж ирсэн байгаа гэдгээрээ онцлог.

ТөсөлУлсОнцлог
AquaWomb🇳🇱 НидерландTU Eindhoven-ийн хамтын бүтээл, амнион шингэний “усан орчин”-д нярай өсгөх технологи
EXTEND (Biobag)🇺🇸 АНУPhiladelphia-ийн эмнэлгийн судалгаа — хонины урагт туршилт хийж, 4 долоо хоног амьд байлгасан
Perinatal Life Support (PLS)🇳🇱 TU Eindhoven“Perinatal” шатны хүүхдэд зориулсан автомат хяналттай хиймэл умай
Artificial Placenta Project🇪🇸 Испани (BCNatal)Хиймэл эхэс системийг амжилттай туршсан анхны европ судалгаа

Энэхүү технологи нь ураг, дутуу төрсөн хүүхдийг аврах гэдэг нэг зорилгын дор хөгжиж буй нь гайхалтай боловч нөгөө талаасаа олон ёс зүйн асуудлуудыг дагуулж байгаа.

Эхийн үүрэг, хүний нөхөн үржихүйн ойлголт үүнээс үүдэж хэрхэн өөрчлөгдөх вэ ? Хүүхдийг амьд биетэй холбоотойгоор төрүүлэхгүй байх нь нийгэмд ямар сэтгэлзүйн нөлөө үүсгэх вэ ? Хүний төрөх эрх, эхийн сонголт хийх эрхийн тухай шинэ ойлголтууд бий болох эсэх ? зэрэг асуудалууд хөндөгдөж байна.

Total
0
Shares
Previous Post

NVIDIA компани NOKIA компанид хөрөнгө оруулалт хийж хамтын ажиллагааг эхлүүллээ