Муурнууд хүний хэлээр ярьж эхэлж байна

Судлаачид муурны “meows” буюу “мяв мяв” дуу авиаг ялган таньж, хүний хэл рүү хөрвүүлэх, ойлгох чадамжтай хиймэл оюун ухааныг бүтээж, туршилтууд хийж байна. Хамгийн өндөр үр дүн үзүүлээд байгаа нь University of Milan-ийн судалгааны ажил юм. Тэд “feed me”, “isolation”, “brush me” гэх мэт утгуудыг meow-с ялган мэдэх туршилтуудыг хийж байгаа ба хамгийн ихдээ 96% хүртэлх үр дүн үзүүлсэн гэж мэдэгдэв.

Нөгөө талаас энэхүү хиймэл оюун ухаан нь дан ганц хүний ​​үг болгон хөрвүүлэхийн оронд хоол хүнс нэхэх, анхаарал хандуулахыг хүсэх, тайтгарал нэхэх гэх мэт янз бүрийн meows-г таних замаар бы мхмнь юу хүсэж байгааг ойлгоход хүнд туслах зорилготой. Энэ төрлийн туршилт судалгаанууд сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа нь тэр дундаа хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжил нь муур болон хүмүүсийн хоорондох 12,000 жилийн харилцаанд урд өмнө төсөөлж байгаагүй зүйлийг бий болгох, уран зөгнөлт байдал биш бодит байх боломжтой гэдгийг илтгээд байна.

Магадгүй хүн төрөлхтөн бид анх удаа энэ дэлхийд хамтран амьдарч буй бусад ан амьтадтай ярилцах, ойлголцож аж төрөх ирээдүй ирж байж ч болох юм гэсэн бодол төрж байна.

Муурны дууг тайлах оролдлого бидний бодож байсанаас хамаагүй эрт эхэлж байжээ. 20-р зууны эхэн үе 1970-аад онд Британийн анрозоологич Жон Брэдшоу нь 40 гаруй жилийн турш гэрийн тэжээвэр муурнууд бидэнд болон бие биедээ юу юуг яаж илэрхийлж байгааг зураглаж эхэлсэн байдаг бол компьютер муурны хэлийг тайлж магадгүй гэсэн анхны санааны нэг нь 2018 онд хиймэл оюун ухааны эрдэмтэн Ягья Раж Пандея болон түүний хамтрагчидын архирах, эхийн дуудах, хоол нэхэх гэх зэргийг 10 төрлийн муурны дуудлагыг багтаасан 3000 орчим клип бүхий CatSound номын санг гаргасан нь энэ чиглэлд томоохон ахиц гаргаж байж.

Энэ цаг үеийн хамгийн том апп бол Akvelon компаний гаргасан MeowTalk апп юм. MeowTalk нь муурны гаргаж буй дуу авианаас “Би өлсөж байна”, “Би цангаж байна”, “Би өвдөж байна”, “Би баяртай байна”, “Би дайрах гэж байна” гэх мэтчлэн ялгаж эзэнд нь таниулдаг. Багийн гишүүдийн 2021 онд хийсэн баталгаажуулалтын судалгаагаар таних чадварын түвшин 90 орчим хувьтай байна гэж мэдэгджээ.

Total
0
Shares
Previous Post

Хуруу зай шиг хэр нь минутын дотор гудас хийлэх чадалтай Zero 2.0

Next Post

АНУ, Хятад ТикТокийн асуудлаар тохиролцоонд хүрэв

Related Posts