Хонг конг-н St. Mary’s Canossian College -н оюутан 17 настай Chow Sze-lok нь CCTV бичлэг болон аудио өгөгдлийг ашиглан анализ хийдэг Kid_AID хиймэл оюуныг бүтээжээ. Тус хиймэл оюун нь хүүхдүүдийг цэцэрлэгтээ байх хугацаанд царай болон дуунд нь анализ хийн тухгүй байдал үүсэх, түгшүүртэй байх, айсан, уйлсан өнгө аяс илрэх болон сэжигтэй физик харилцан үйлчлэлийг илрүүлж асран хамгаалагч болон холбогдох хүмүүст мэдэгдэх чадамжтай юм байна.
Тус төслийг эхлүүлэх болсон шалтгаанаа Chow Sze-lok охин хэлэхдээ:
Нярайн асран, хамгаалах төвүүдэд хүчирхийлэл илэрсэн мэдээ нийгэмд их байсан, түүнд маш их эмзэглэсэн учир эхлүүлхээр болсон. Яагаад CCTV-г илүү сайн шалгадаггүй юм бол ? Өмнө нь илрүүлж чадаагүйн шалтгаан юу байсан юм бол ? Өмнө нь илрүүлдэг шийдэл Хонгконг-д хэрэглэхгүй байгаа нь юуны учир вэ ? гэх асуултаар төслөө эхлүүлсэн гэжээ.
Энэхүү төсөл нь амьдралд бодит болвол сэжигтэй үйлдлийг мэдмэгцээ систем нь сэрэмжлүүлгийг ажилтнуудад тэр даруй илгээж мэдэгдэх боломжоор хангана гэж үзэж байна. Энэ нь олон удаагийн буруу үйлдлийг урьдчилан зогсоох, түүнээс сэргийлэх ач холбогдол өндөр гэж үзэж байна.
Монголд энэ шийдэлийг хөгжүүлж, хийх бүрэн боломжтой л санагдлаа.