Саажилттай хүмүүст туслах зорилгоор тархийг биетэй холбож хөдөлгөөнийг сэргээх тархины суулгацыг бүтээжээ. Энэхүү суулгац нь тархинаас гарах мэдрэлийн дохионы кодыг тайлж, нугасны төхөөрөмж руу илгээх замаар ажиллах гэнэ. Үр дүнд нь нуруу нь гэмтсэнээс болж замыг тойрч алхаж чадахгүй байсан өвчтөнүүд үйлдэлийг хэвийн хийсэн байна.
Франц болон Швейцарийн эрдэмтэдийн бүтээсэн энэхүү бүтээлийг эхний туршилтанд орсон саа өвчтэй хүн олон жилийн дараа анх удаа босч, алхаж чадацгаажээ.
Уг тархи, нугасны суулгацын ачаар 12 жилийн өмнө дугуйн ослоор хөл нь саажилттай болсон 40 настай Oskam гэх залуу дахин алхсан байна. Тэрээр 12 жилийн өмнө Хятадад осолд орж Нидерланд руу буцан ирж шаардлагатай эмнэлэгийн тусламжийг авч чадна гэж найдаж байсан ч тухайн үед технологи хангалттай хөгжөөгүйн улмаар алхах боломжоо алдаад байсан аж.
Гол суурь технологи болох ‘Digital bridge’ гэж нэрлэгдсэн төхөөрөмжийн тархины суулгац хэсэг нь хөлний хөдөлгөөнийг хянадаг тархины хэсгийн дээгүүр суугдаж хиймэл оюун ухааны модел суурьтай алгоритмуудыг ашиглан тархины бичлэгийг бодит цаг хугацаанд таньж ажилдаг юм байна. Ингэснээр өвчтөн ямар ч үед хөлөө хэрхэн хөдөлгөхийг хүсч байгааг тодорхойлж чадах боломжийг олгож буй юм.
Хөдөлгөөнийг тодорхойлсоны дараа нуруунд байрлах нугасны суулгац руу мэдээллийг дамжуулж ингэснээр өвчтөн бусдын тусламжгүйгээр хөлөө хөдөлгөж чадна.
Хоёр удаагийн мэс засал хийгдэж байж төхөөрөмжийг суулгасан байна. Үүний дараагаар өвчтөн хөлөө хөдөлгөж чадаж байгаа бөгөөд одоогоор дөрвөн дугуйтай тэрэг түшиж алхаж, эмч нарын хяналтанд байгаа юм байна.
Энэ судалгааны ажил нь Франц, Швейцарийн эрдэмтэн судлаачидийн арав гаруй жилийн ажлын үр дүн юм. Энэхүү туршилт амжилттай болж төхөөрөмж зах зээлд гарвал маш олон хүний амьдралыг өөрчилж, тэдэнд авч чадаагүй мэдрэмжүүдийг өгч амьдралыг нь аз жаргалтай болгох буянтай үйл болох нь, бүтчээсэй.