Эцэс төгсгөлгүй мэдээлэл, байнгын мэдэгдлээс залхсан олон хүмүүс ухаалаг утсаа орхиж, минималист “Dumbphones”-ыг сонгож байна. Дижитал энгийн хэрэглээ руу чиглэсэн хөдөлгөөн өсөн нэмэгдэж буйг судалгаануудаас харж болхоор байна.
Дунджаар хүн өдөрт 6 цаг 38 минут дэлгэцэн ширтдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл дэлгэцнээс хэт хамааралтай болсон гэсэн үг. Өдөр тутмын зах замбараагүй олон мэдээлэл, бичлэг үзэх, reel гүйлгэх гэх мэтчилэн цуварсан төгсөшгүй олон зүйлс зэрэг нь стресстэй болгодог гэж хүмүүс үзэж байна. Тиймээс Dumbphone рүү шилжиж, илүү төвөггүй, амгалан, анхаарал бага шаарддаг амьдралын хэв маягийг илүүд үзэх хөдөлгөөнүүд ихсэх хандлагатай байна.
АНУ-ын WhistleOut судалгаагаар, ухаалаг утас хэрэглэгчдийн ойролцоогоор 45% нь dumbphone руу шилжих эсэхийг бодож байна гэсэн бол Gen Z нарын хувьд энэ үзүүлэлт илүү өндөр байгаан байна.