Алхаж байхдаа гар утсаа цэнэглэх боломжтой гутал бүтээжээ

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2014 онд Angelo Casimiro гэх 15 настай Филиппин хүү гутлын уланд piezoelectric материал суулган түүгээрээ дамжуулан гар утас болон жижиг төхөөрөмж цэнэглэхэд хангалттай хэмжээний хүчтэй энерги гарган авах туршилтыг хийж байжээ.

Түүний бүтээсэн шинэ бүтээл нь 1 цаг алхсаны дараа 400mAh батерейг цэнэглэж чадах хүчин чадалтай. 400mAh хүчин чадалтай батерей гэдэг нь бидний мэдэх ухаалаг цаг, Bluetooth чихэвч зэргийг 100% нэг удаа цэнэглэх хүчин чадал гэсэн үг юм. Ухаалаг утасны батерей нь 3000–5000 mAh орчимд байдаг бөгөөд үүнтэй харьцуулвал 10% орчим гэсэн үг өөрөөр хэлбэл ухаалаг утсыг 10% хүртэл цэнэглэх чадалтай гэж ойлгож болно.

Angelo Casimiro нь энэ бүтээлээрээ 2014 онд “Google Science Fair” -д “Цахилгаан гаргадаг гутал” нэртэй төсөл болгон оролцож “local award” хүртэж, тухайн үедээ нэлээдгүй олны анхааралд орж байсан юм.

Гэвч цаашид бүтээгдэхүүн болж зах зээлд нэвтэрч чадаагүй. Учир нь ердөө 400mAh цэнэглэхийн тулд 1 цаг тасралтгүй алхах ёстой болсон нь хэтэрхий хангалттай бус буюу хэрэглэгчийн бодит хэрэгцээнд тохиромжгүй, Piezoelectric материал нь өндөр үнэтэй буюу нэг гутлын уланд орох зардал нь ойролцоогоор 14,000 дискны үнэ 4,000$ болох юм. Мөн амархан эвдэрт хэмхэрдэг, элэгдэл хурдан зэрэг шалтгаануудаас болж бүтээгдэхүүн болж чадалгүй үлдсэн байдаг.

Тэрээр өөрийн TechBuilder нэртэй youtube сувагтай бөгөөд түүндээ олон төрлийн туршилтуудыг хийсэн бичлэгүүдийг байршуулдагаараа алдартай. Гэхдээ хамгийн сүүлд нэг жилийн өмнө DIY High Speed 3D Printer нэртэй видео орсоноос хойш дахин бичлэг ороогүй байгаа юм.

Total
0
Shares
Previous Post

Сингапур улс бохир усаа дахин цэвэр ундны ус болгон ашиглах NEWater хэмээх технолгийг анхлан нэвтрүүлсэн

Next Post

IT Парк & 7OS хамтын ажиллагааг эхлүүллээ

Related Posts