20 сая төгрөгийн шагналын сантай и-спортын тэмцээнийг “Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн холбоо” зохион байгуулна

Дэлхий даяар төдийгүй эх орондоо ажиллаж, амьдарч буй мэдээллийн технологийн салбарын Монгол залуусыг нэгтгэн хөгжүүлэх зорилготой “Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн холбоо” ГҮТББ (MITPA) удахгүй албан ёсны нээлтээ хийх гэж байна. Тус холбооны гишүүнчлэл аж ахуйн нэгж биш зөвхөн хувь хүн байхаараа онцлог. Мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдад ч нээлттэй холбоо юм.

Тус холбооны нээлтийг Tech Week Mongolia 2025-гийн хүрээнд зохион байгуулах ба салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэх түүхэн шинэ хуудасны эхлэл болно гэж үзэж байна.

Нээлтийн гол онцлог нь 20 сая төгрөгийн шагналын сантай и-спортын тэмцээн байх бөгөөд энэ нь зөвхөн залууст сонирхолтой, өрсөлдөөнтэй төдийгүй, технологийн салбарын чадварлаг хүний нөөцийн үнэ цэн, хамтын ажиллагааг харуулах томоохон арга хэмжээ болох юм.

“Дэлхийн хаанаас ч Монгол айтичид нэгдэж, хамтдаа хөгжих нэгдлийг бид бүтээж байна. Энэ бол зөвхөн тэмцээн биш, Монголын технологийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм” хэмээн холбооны төлөөлөгч онцоллоо.

MITPA нь мэдээллийн технологийн салбарын залуу мэргэжилтнүүд, инженерүүд, сонирхогчдод мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээх зорилготой байгууллага юм.

Энэхүү и-спортын тэмцээн болон нээлтийн арга хэмжээ нь зөвхөн уралдаан, тоглоомоор хязгаарлагдахгүй. Харин:

  • IT салбарын ирээдүйн чиг хандлагыг танилцуулах,
  • Залуусын шинэ санаа, инновацыг дэмжих,
  • Салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэн харилцах талбар бий болгох,

томоохон боломжуудыг олгож байгаараа онцлогтой.

Tech Week Mongolia 2025-ийн үеэр болох MITPA-ийн нээлт болон и-спортын тэмцээн нь Монголын IT-ийн ирээдүйд шинэ уур амьсгал оруулж, залуусын ур чадвар, оролцоо, бүтээлч сэтгэлгээг илүү хүчтэйгээр нээж, хамтын үнэ цэнийг мэдрүүлэх юм.

Total
0
Shares
Previous Post

S1- E2 Монголын старт ап компаниудад ямар боломж байна? IT Park-н захирал Ж.Золзаяа

Next Post

Монгол улс AI сайдтай болох боломжтой юу ?

Related Posts