Бизнес хийхэд, ямар нэгэн ажил эхлүүлэх вэб сайт хэрэг болдог. Вэб сайт хийлгэхийн тулд вэб хөгжүүлэгч эсвэл програм хөгжүүлдэг ямар нэгэн компанид хандах шаардлага үүсдэг л биз дээ.
Тэгвэл Framer гэх платформ нь таныг энэ ажлыг хялбар хийхэд туслаж чадах байх. Framer нь дизайн бүхий интерфэйсээр өөрийн хүссэн өнгө загвараар вэб бүүтээх боломжийг олгодог шинэ үеийн no-code вэб сайт бүтээгч платформ юм.
Ямар тохиолдолд ашиглахад тохиромжтой вэ ?
Жижиг багууд, Старт-Ап компани, контент бүтэгчид вэб сайт бүтээхдээ ашиглахад илүү тохиромжтой бөгөөд ямар нэгэн програмчлалын код бичихгүйгээр Landing page бүтээж бизнес сайт, бүтээгдэхүүний танилцуулга, маркетингийн хуудас зэргийг байршуулах бүрэн боломжоор таныг хангах юм.
Мөн AI ашиглан “AI Translation”, “Text Rewrite”, “AI Style” хэрэгсэлээр вэб сайтын болон агуулгаа өөрчлөх засварлах боломжтой. Өөрөө хэлбэл та “энийг ингэж өөрчлөе, өнгийг нь шар өнгөтэй болго” гэхэд өөрчилж өгнө гэсэн үг.
Framer нь 2023 онд $27 долларын С цувралын хөрөнгө оруулалт босгож байсан бол энэ удаад 100 сая долларын D цувралын санхүүжилтийг амжилттай босгосон байна. Ингэснээр тэдний үнэлгээ 2 тэрбум долларын үнэлгээнд хүрчээ.
Сар бүр хагас сая гаруй идэвхитэй хэрэглэгчтэй болсон гэж мэдэгдэж байгаа тус флатформ дээр live сайтын тоо 200,000 гарай болж өмнөх үеэсээ 12%-н өсөлт үзүүлээд байгаа юм байна.
