Google нь хиймэл оюун ухааны туслах болох Gemini Live-д олон шинэ боломжууд бий болж байна. Удахгүй Gemini Live нь утасны камераар харуулж буй объект-уудыг таньж таньд мэдээлэл өгч, зааж, ярьж туслах боломжтой болох нь. Энэ боломжийг real-time conversation чадамжаар авчирч байгаа бөгөөд та утасны камераа асааж хайж буй зүйлээ хэлээд орчин тойрноо камераар scan хийхэд таны хайж буй зүйлтэй төстэй эд юмс тааралдвал таньж таньд мэдэгдэх зарчимаар ажиллах юм.

Pixel 10 төхөөрөмж 2025 оны 8 сарын 28-нд нээлтээ хийх үеэр тус чадамжийг ашиглах боломжтой болох талаар мэдэгдсэн юм.

Мөн удахгүй Gemini Live-д Мессеж, Утас, Цаг зэрэг илүү олон програмтай ажиллах боломжийг олгох хөгжүүлэлтийг эхлүүлсэн тухай мэдэгдсэн.