ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлстэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдийг дэмжих “Hackaton 2025 – Future of Digi Pay” тэмцээний ялагчид өнөөдөр тодорлоо.
Тэмцээний сүүлийн шатанд CJS, Flow, Erchim Labs, Артемиз, ABBA, Digicoin, 4w багууд шалгарч ХААН Банкны менторуудаас зөвлөгөө авч 72 цагийн турш ХААН театрт байрлан санаагаа хөгжүүлсэн.
Энэ удаагийн тэмцээний ялагчаар Digi Pay апп-аар хийх гүйлгээ бүрээсээ бичил хуримтлал үүсгэх санаа хөгжүүлсэн “Flow” багийн залуус тодорч 20,000,000 төгрөг хүртлээ.

Удаах байранд, “Digi City” буюу хадгаламж хийх бүрд оноо цуглуулж, оноо нэмэгдэх хэрээр хотоо хөгжүүлэх санаа дэвшүүлсэн “4W” баг шалгарч, 15,000,000 төгрөг, гуравдугаар байранд найзууд, хамт олон групп үүсгэн хуримтал үүсгэх, хуримтлалаа тогтмол хийх бүрд оноо илүү цуглуулах санаа хөгжүүлсэн “ABBA” баг шалгарч 10,000,000 төгрөгийн эзэд боллоо.


Шүүгчид хөгжүүлсэн санаа, техникийн гүйцэтгэл, хэрэгжих боломж, бизнес ба нийгмийн нөлөө, тайзан дээрх илтгэл зэргийг цогцоор нь үнэлэн шилдэг санааг тодруулсан байна.