Усан дээрээс хөөрөх болон буух чадамжтай HOVERAir AQUA дрон

HOVERAir нь өөрсдийн ээлжит дроноо танилцууллаа. Энэ удаад тэд усан дээрээс хөөрөх чадвартай, усны давалгаа, цохилтод тэсвэртэй HoverAir Aqua загварын дроноо танилцуулав. Усанд ус болон тоос шорооноос хамгаалах IP67 зэрэглэлд багтах ба дроныг тойрсон хөвүүр хэлбэрийн цагираг нь түүнийг усны мандал дээр дээшээ байрлалд байлгах тэнцвэрийг хадгалах юм.

Хэрэглэгчид дроныг сэлүүрдэж байх үед эсвэл усанд сэлэх үедээ өөрсдийгөө дагуулах горимд тохируулах боломжтой. “Virtual Tether” буюу жижиг удирдлага бүхий төхөөрөмжөөр автомат дагах горимд байршуулсанаар дрон таныг ойрын зайд агаараас дагах юм. Дрон нь 249 гр жинтэй, дээд нислэгийн хурд нь цагт 34 миль, камер нь автоматаар секундэд 100 кадр хүртэл 4К нягтаршилтай зураг авах чадвартай.

Total
0
Shares
Previous Post

Хятадууд дэлхийн анхны хиймэл хэвлийтэй хүн дүрст робот бүтээхээр ажиллаж байгаа мэдээлэл худлаа юу

Next Post

Амиа хорлоход тусалдаг capsule төхөөрөмж байдагыг та мэдэх үү ?

Related Posts