2025 оны 8 сарын 8-12 хооронд болж өнгөрсөн “The 10th World Robot Conference 2025 (WRC 2025)” арга хэмжээн дээр Хятадын технологийн компани болох Kaiwa Technology нь Дэлхийн анхны хиймэл хэвлийтэй хүн дүрст роботыг бүтээхээр оролдож байгаа тухайгаа зарласан хэмээн олон хэвлэл мэдээллээр бичигдсэн билээ.
“Уг төслийг Доктор Жан Чифэн удирдаж байгаа бөгөөд робот өөрөө хүн шиг жирэмслэхгүй, харин хиймэл синтетик хэвлийд ураг тээж, бойжуулах боломжтой байх аж. Хүүхдэд шаардлагатай шим тэжээлийг тусгай хоолойгоор хэвлүүтэй холбосон байх бөгөөд түүгээр дамжуулах гэнэ. Уг робот 2026 онд бэлэн болно гэсэн мэдээлэлтэй байгаа бөгөөд хэрвээ энэ нь амжилттай болвол Дэлхийн анхны хиймэл хэвлийтэй хүн дүрст робот болж бүртгэгдэх боломжтой юм” гэх мэтчилэн олон төрлийн мэдээлэл гарсан, одоо ч зарим сайт, мэдээллийн хэрэгсэлүүд дээр мэдээлэл байсаар байна.
Гэвч уг мэдээлэл худал байж магадгүй байна. NTU (Nanyang Technological University) -с өөрийн сургуулийг ‘Zhang Qifeng’ нэрээр докторын зэрэгтэй төгссөн төгсөгч байхгүй гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэв.
Мөн Хятад-н хамгийн том хэвлэл мэдээллийн агентлаг болох China News Service-ийн цахим хуудсанд англи хэл дээр гарсан мэдээлэл устгагдаж алга болжээ.

Эх сурвалж: https://www.snopes.com/