Apple компани уламжлал ёсоор урьд шөнө iPhone 17, 17 Pro, 17 Pro Max загварын гар утаснуудаа танилцууллаа. Мөн нэмээд iPhone Air гэсэн илүү нимгэн загвараа танилцуулав.
iPhone 17 гар утас ямар болов ?

Дэлгэц: Үл ялиг том буюу 6.3 инч (Pro) болон 6.9 инч (Pro Max) , 120Hz ProMotion дэлгэцтэй болсон нь өмнөх 16 загваруудаас илүү сайжирсан үзүүлэлт. Apple-н зүгээс энэ нь урьд өмнө байгаагүй iPhone утаснуудын хамгийн шилдэгт тооцогдох дэлгэж гэж тодотгов.
Камер: 48 мегапикселийн гурван төрлийн камер (wide, ultrawide, telephoto)-тай болсоноор 8Х оптик zoom-г анх удаа нэвтрүүлж байгаа явдал юм. Өмнөх загваруудаас илүү хол зайнаас чанартай зураг авна гэсэн үг юм. Нүүрэн талдаа 18МР чадалтай камертай болсоноор дүрсийг автоматаар фокуслаж, селфи болон шууд дамжуулалт хийхэд илүү нягтаршилтай болсон байна.
A19 pro chip: iPhone 17 утаснууд 3nm технологид суурилсан A19 pro төрлийн чипээр тоноглогдсон бөгөөд илүү хурдтай, эрчим хүч бага хэрэглэдэг болсон байна. 3nm технологийн чип гэдэг нь илүү жижиг хэмжээтэй, илүү олон транзистор багтаасан жишээ нь 3nm чип нь 5nm чидээс 20-30% илүү транзистор өөртөө байршуулсан байдаг. Тиймээс илүү хурдан, илүү бага тог зарцуулах үзүүлэлтийг үзүүлж байгаа ба энэ чипийг iPhone 15 Pro болон iPhone 15 Pro Max утаснуудад ашиглаж байсан.
iPhone AIR ямар байв ?

Энэ удаагийн арга хэмжээний нэг том онцлог бол цоо шинэ загвар болох iPhone AIR загварыг танилцуулах байлаа. Энэ утас нь илүү нимгэн, хөнгөн илүү хямд байх консептыг барьж гарсан юм.
Утасны зузаан нь 5.6 мм байгаа нь одоогийн iPhone-уудаас 0.08 инчээр нимгэн болсон бөгөөд 6.6 инч дэлгэц, 120Hz ProMotion дэлгэц гэсэн үзүүлэлттэй. Энэ утас нь зөвхөн eSIM дэмждэг.
Энэ утас гарсанаар олон таамаг, цуурхалыг гаргаад байгаа юм байна. Apple компани Samsung, Huawei зэрэг өрсөлдөгчидийн нимгэн нарийн гар утасны чиг хандлагад хариу үйлдэл үзүүлсэн явдал болсон гэж үзэж байгаа ба 2026 онд Apple-н анхны эвхэгддэг утсыг бий болгох эхлэл болсон гэх яриа ч гараад амжиж.