Монгол Улсад мэдээллийн технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор IT медиа чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг “Seven OS Value” LLC (7OS) болон Мэдээлэл Технологийн Үндэсний Парк хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон технологийн салбартай холбоотой мэдлэг, мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд 7OS-ийн хамт олон идэвхтэй оролцох болно.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хоёр тал мэдээллээ харилцан нээлттэй солилцож, олон нийтэд илүү өргөн сувгаар шуурхай хүргэх, улмаар мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах юм.