Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам” болон “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам” зэрэг журмуудыг хэлэлцэж баталсан байна.
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” журамд тусгасан дараах есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгох аж. Үүнд:
- Патентжуулах зардалд грант олгох;
- Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
- Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох;
- Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
- Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох;
- Зээлийн батлан даалт гаргах;
- Зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;
- Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;