Хятад улс 600км/цаг хуртдтай maglev төрлийн галт тэргээ 7-р сард Бээжинд болсон “17-р Орчин үеийн галт тээвэр” үзэсгэлэнд танилцуулжээ. Энэ нь Хятадын хамгийн хурдан газар дээрх тээврийн хэрэгсэл болох юм.
Туршилтаар 650 км/ц хурдыг амжилттай давсан байна. Туршилтыг 6-р сард, Хубэй мужийн Donghu лабораторид 1 км урт “sprint” зам дээр явуулсан байна.
Өнөөдрийн байдлаар Хятадад хамгийн хурдан галт тэрэг Бээжин-Шанхай чиглэлд 4.5 цаг зарцуулж байгаа нь энэхүү хугацааг 2.5-3 цаг болгож багасгах боломжтой гэдгийг туршилтаар харуулжээ.
Галт тэрэгний суурь шийдэл нь Магнитт зам буюу S, N соолжилсон байдалтай соронзон зам, хагас түннел доороос болон хоёр хажуу талаас соронзнууд татах, түхэх байдалтай байршина, түүн дээр мөн S, N солигдсон дугуй байршуулсан галт тэрэг байрлаж татах, түхэх хүчиний тусламжтайгаар хөдөлдөг байна.
