Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнуудад баярын мэнд хүргэе.
Анх 1921 онд Ардын засгийн газар анхны холбооны алба байгуулагдсан нь одоогийн шуудан харилцаа холбооны суурийг тавьсан эхлэл гэж үздэг. Тэр цагаас хойш Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үүсэл хөгжил 2000 он хүртэл харилцаа холбоо илүү хөгжиж ирсэн бол 2000 оноос хойш дижиталчлалын талаар ярьж, хэлж эхэлсэн гэж үздэг.
2010 оноос хойш орчин цагийн технологийн шийдэлүүд, хөгжилийн үе эхэлсэн гэж үзэж болох бөгөөд тэр цагаас хойш өнөөдөр ICT салбар нь Монголын эдийн засгийн чухал тулгуурын нэг болж, мэдээллийн хүртээмж, инновацийг дэмжих стратегийн зорилтод багтах хүртэлээ хөгжсөөр байна.