Nokia гэхээр таньд юу бодогдож байна ? намайг бидний төрөхөд л nokia 3310 гээд л их л алдартай гар утас байж билээ. Таны тархинд ч бодогдож байна уу.
Тэгсэн юу гээч, nokia компани маань computer, notebook-ны зах зээл-рүү орж, бүүр notebook гаргаж байсан, одоо ч гаргаж байгаа гэвэл та юу гэж бодож байна.
Анх 1981 онд MikroMikko нэртэй PC буюу personal computer гаргаж байсан нь анхны компьютерийн салбарын бүтээгдэхүүн байв. Хожим нь 1992 онд Nokia энэ компьютерийн салбараа Английн ICL компанид (дараа нь Fujitsu болж хувирсан) зарж тухайн зах зээлээс гарч байжээ.
Дараа нь 2009 онд Booklet 3G нэртэй анхны notebook загвараа танилцуулж компютерийн зах зээлд дахин гарч ирэв. Booklet 3G нь 10.1″ хэмжээтэй mini laptop байсан бөгөөд 12 цагийн батарейтэй, Intel Atom Z530 CPU, Windows 7 үйлдлийн системтэй, 3G холболттой, HDMI, micro‑SD оролтууд зэрэг хүчин чадалтайгаар гарч байжээ.
Тэд энэ удаа компьютерийн зах зээлд эргэн орж ирж байр сууриа тогтоох хүсэлтэй байсан ч тэр нь төдийлөн амжилт ололгүй дууссан байна.
Энэ цагаас хойш Nokia компани энэ зах зээлд хэсэг нам гүм оршиж 2020 онд дахин оролдлого хийж эхэлсэн. PureBook нэртэй цуврал notebook-г зах зээлд гаргаж өнөөдрийг хүртэл явсаар байна.
2020 онд анхны PureBook X14 загварыг Энэтхэгийн e-commerce компани болох Flipkart-тай хамтран худалдаанд гаргаж байв.
Үүний дараагаар PureBook Pro (15.6″, 17.3″), PureBook Lite ба PureBook Fold зэрэг боломжийн үнэтэй, хөнгөн зөөврийн загваруудаа зах зээлд танилцуулаад байгаа юм.