Урьд шөнө явагдсан Google-н Made by Google арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээн дээр “Pixel 10 Pro Fold” загвараа танилцуулав. Шинэ загварын “Pixel 10 Pro Fold” утас нь илүү том дэлгэцтэй болж, IP68 стандартаар ус, тоос шороонд тэсвэртэй болж илүү том батерейтай болж олон цагаар цэнэгээ хадгалах чадамж өссөн, хиймэл оюун ухааны нэмэлтүүд зэрэг зөвхөн тус утсанд зориулагдсан шинэ боломжуудтай болжээ.
Pixel 10 Pro Fold нь Google-ийн инженерчлэлийн шилдэг бүтээлүүдийн нэг гэж тэд ам бардам зарлалаа. Tensor G5 процессороор тоноглогдсон араагүй шинэ нугастай болсон нь илүү удаан эдэлгээтэй болсон байна.
Их бие нь хөнгөн байлгах зорилгоор хиймэл дагуул хийдэг хөнгөн цагаан болон сарны чулуу, хаш чулуу зэргээр хольж хийсэн нь үнэхээр харагдах байдал тасархай болжээ. Үүнийг Google-хэн илүү удаан эдэлгээтэй болсон гэж хэлж байгаа бөгөөд Pixel 9 Pro Fold-ээс хоёр дахин удаан эдэлгээтэй байх боломжтой тухай хэллээ.
Дэлгэцийн хувьд 8 inch-н хэмжээтэй болж нимгэн хүрээтэй болсоноор өмнөх загвараас илүү том дэлгэцтэй болж, хоёр дэлгэц хоёулаа 3000 nits нягтаршилтэй, илүү нимгэн болсон боловч хамгаалалтын хоёр давхарга байдлаар шийдэж өгсөн байна.

Батарей илүү том болж 30+ цаг хүртэл ажиллах боломжтой болсон ба илүү хурдан цэнэглэгдэх боломжтой болсон байна. 30 минутанд 50% хүртэл цэнэглэгдэх хурдтай гэдэг нь гайхалтай санагдав. Мөн Qi2 цэнэглэгчтэй анхны эвхэгддэг загвар гэдгээрээ онцлог болж байгаан байна. Qi2 цэнэглэгч гэдэг нь утасгүй цэнэглэгч гэдгийг та мэдэх байх.
Tensor G5 chip-тэй болж AI дэмжих байдал эрс сайжирсан, нүүрэн талын камер 8MP-с 10MP болж сайжирсан бол ар талын гурвалсан камер нь 48 мегапиксел болж 20 дахин zoom хийж томруулах чадалтай болсон байна. Зураг авахад туслах зорилгоор Instant View шинэ функцыг нэвтрүүлсэнээ зарлалаа. Тус функц нь зураг авах үед яг тэр агшныг тэр хэвээр нь хадгалж хурдан шалгах боломж олгодог ухаалаг функц юм байна.
“Pixel 10 Pro Fold” нь 2025 оны 10-р сарын 9-нд албан ёсоор худалдаанд гарах бөгөөд урьдчилсан захиалга өгөх боломжтой юм байна. Бусад Pixel 10 загварын утаснууд нь 2025 оны 8-р сарын 28-наас худалдаанд гарна.