Редакцын бодлого
Севен Ос Валью ХХК нь эрхлэн гаргаж буй нийтлэл, подкаст, нэвтрүүлэг, контент, мэдээллүүдээ уншигч, үзэгчидэдээ хүргэхдээ Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээнд нийцүүлэн ажиллах зарчмыг баримталдаг. Бидний ямар бодлого, зарчмын хүрээнд ажиллаж буйг танилцуулж байна.
Нэг. Контентын ерөнхий бодлого
Seven OS нь технологи, программ хангамжийн мэдээ мэдээлэл, ойлголт, мэдлэгийг энгийнээр, ойлгомжтой, хөгжилтэй байдлаар илэрхийлсэн контент бүтээж олон нийтийн технологийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхийг эрмэлзэнэ.
Хоёр. Мэдээ, контентын агуулга
Техник технологи, программ хангамжийн дотоод болон гадаад мэдээллийг түүчээлэн хүргэнэ. Ингэхдээ аливаа мэдээлэл, контентыг бүтээхдээ найдвартай эх сурвалж, баримтад үндэслэж танд хэрэгтэй гэж үзсэн ойлголтыг тодотгож хүргэхийг зорино.
Гурав. Ёс зүйн & Баримтлах зарчим
Бид өдөр тутамдаа Хэвлэл мэдээллийн ёс зүйн нийтлэг зарчмыг мөрдлөг болгож уншигчдад өдөр тутамдаа хүргэж буй мэдлэг, мэдээллээ үнэн зөв, ойлгомжтой, бүтээлчээр хэн нэгнээс хараат бус, хуулийн дагуу ажиллана.
Дөрөв. Хамтын ажиллагаа
Хамтран ажиллагч хувь хүн, байгууллагатай бид ёс зүй, үнэт зүйл, зарчимдаа тулгуурлан нийцүүлэн хамтран ажиллана. Хамтын ажиллагаагаар хийгдэж буй контент, нийтлэлийг бид өөрсдийн онцлог, өнгө аяст оруулж бий болгоно. Шаардлагатай нөхцөл байдалд төлбөртэй, сурталчилгааны, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний контентын эх сурвалжийг уншигчдад тодорхой үзүүлнэ.
Тав. Бидэнтэй холбогдох
Та редакцын бодлоготой холбоотой өөрийн санал, сэтгэгдлээ Info@7os.mn хаягаар ирүүлэх бүрэн боломжтой. Энэхүү редакцын бодлогыг үе үе шинэчилж, сайжруулж ажиллах болно.