Бидний амьдралд өдөр тутамд ашиглагддаг QR code-г 1994 онд Японы Denso Wave компанийн инженер Масахиро Хара (Masahiro Hara) QR кодыг зохион бүтээжээ. Анхандаа автомашины үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгслийг хурдан алдаагүй хянах зорилгоор хийсэн байна.
QR code-н түгээмэл болсон шалтгаан бол Denso Wave компанийн QR code-н патентын эрхээ чөлөөтэй болгосон явдал юм. Ингэснээр олон салбарт QR код асар хурдтай тархаж, хүн бүр ашиглах стандарт технологи болсон.
Өнөөдөр QR кодын хэрэглээг авч үзвэл интернэт хэрэглэгчдийн 44.6% нь сард багадаа нэг удаа QR code scan хийдэг, 2022-2025 оны хооронд динамик QR кодын бүртгэл 433%-р өссөн, судалгааны 93% нь ашигладаг, Дэлхийн ресторануудын 75% нь QR код ашиглаж дижитал цэс хийсэн, 2022 онд 10.28 тэрбум ам.доллар төлбөр тооцоо хийгдсэн гэх мэтчилэн олон тоог дурьдаж болохоор байна.
Масахиро Хара нь 1957 онд Токио хотод төрсөн, Hosei Их Сургуульд цахилгаан, электрон инженерийн чиглэлээр суралцаж, 1980 онд төгсөж Denso компанид ажилд орж байжээ. Өдгөө тэрээр Denso компанидаа ажилсан хэвээрээ байгаа аж.