Амиа хорлоход тусалдаг capsule төхөөрөмж байдагыг та мэдэх үү ?

Sarco гэх нэртэй амиа хорлоход туслах төхөөрөмжийг анх 2017 онд Philip Nitschke гэх зохион бүтээгч бүтээсэн байна. Тэрээр “хүн өөрийн амьдралын төгсгөлийг өөрөө удирдах эрхтэй” гэсэн философид суурилан энэхүү төхөөрөмжийг зохиох болсон гэнэ. Тус төхөөрөмж нь хүнийг хурдан хугацаанд хүчилтөрөгчгүй болгох хий шахах байдлаар ажилдаг байна.

Төхөөрөмжийг ашиглахын тулд:

  • Хүмүүс эхлээд сэтгэцийн эмчийн үзлэгт хамрагдах ёстой
  • Капсулд орсоны дараа тагийг хааж түгжих ба төхөөрөмж автомат асуултуудыг асууж баталгаажуулна
  • Идэвхижүүлэх товчийг дарсанаар 4 литр шингэн азот шахагдаж хүчилтөрөгчийн түвшинг 30 секунд хүрэхгүй хугацаанд 21%-с 0.05% хүртэл бууруулдаг байна.
  • Хүн хурдан ухаан алдаж, ойролцоогоор таван минутын дотор үхдэг
  • Бодлоо өөрчилсөн тохиолдолд яаралтай гарах гарцын товчлуурыг мөн байршуулж өгсөн байдаг ба шаардлагатай бол дарж гарах боломжтой байна.

“Хэрэглэгч төхөөрөмжинд ороод товчлуурыг дарахад capsule нь азотоор дүүрнэ. Үүний дараа бага зэрэг толгой эргэх боловч маш богино хугацаанд ухаан алдаж, өвдөлт, шаналал мэдрэхгүйгээр үхэх болно” – Nitschke

Sarco нь 1000х500х5000 миллиметр хэмжээтэй хүн дотор нь ороод хэвтэх боломжтойгоор хийгдсэн байна. 2024 оны 9-р сарын 23-нд Швейцарь дахь ой дундах амралтын газарт АНУ-н 64 настай эмэгтэй иргэн тус төхөөрөмжийг ашиглан амиа хорлосон хэрэг нь анхны тохиолдол байв. Үүний дараагаар уг үйлдэлийг зохион байгуулахад оролцсон холбогдох хүмүүсийг цагдан хорьсон байна.

Хэдийгээр Швейцар-д амиа хорлоход туслах нь эрх зүйн байдлаар зөвшөөрөгдсөн байдаг ч энэ нь зөвхөн амиа хорлогч өөрөө үйлдэл хийх ёстой, хэн нэгний тусламжийг ашиглахгүй байх ёстой гэсэн нөхцөлтэй байдаг нь уг төхөөрөмжийг хууль бус гэж үзэхэд хүргэж байгаан байна.

Total
0
Shares
Previous Post

Усан дээрээс хөөрөх болон буух чадамжтай HOVERAir AQUA дрон

Next Post

Вэб сайтаа өөрөө хийх боломжтой, ингэхдээ ямар ч код бичихгүй

Related Posts