Скүүтерыг машинтай нийлүүлчихвэл юу болох бол ? нэг сонирхолтой скүүтер үйлдвэрлэгч Германы стартап компани болох XYTE Mobility юм. Тэдний зах зээл дээр гаргаж буй скүүтер нь бусад скүүтерээс ихээхэн ялгаатай. XYTE One гэх нэртэй скүүтер нь машин шиг аюулгүй байдал, скүүтер шиг тав тухыг хангах зорилгоор бий болсон байна.
XYTE One скүүтер нь 100% цахилгаанаар ажилдаг бөгөөд машин шиг кабинтай гэдгээрээ онцлогтой юм. Жолоо баригчийг илүү тав тухтай гол нь аюулгүй байдлыг хангах зорилгоор кабинтай байдлаар шийджээ.


25 морины хүчитэй гэдэг нь маш боломжийн хүчин чадалтайд тооцогдоно, 98 км/ц дээд хурд авдаг, 7.6 кВт/цаг хүчин чадалтай батерейтай ба бүтэн цэнэгээр 113км замыг туулна, 2 цагийн дотор 80% хүртэл цэнэглэх боломжтой.
Сонирхолтой нь тухайн скүүтерийг жолоодоход мотоцикл унах үнэмлэх, машин барих В ангилалын эрх шаарддаггүй.