Японы SoftBank АНУ-н хагас дамжуулагч чипний үйлдвэрлэгч болох Intel компанид 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Хэлэлцээрийн дагуу SoftBank нь Intel-ийн энгийн хувьцааг худалдан авах бөгөөд нэгж хувьцааг 23 ам.доллараар худалдан авах юм.
SoftBank Group-ийн ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирал Масайоши Сон “Энэхүү стратегийн хөрөнгө оруулалт нь АНУ-д дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэл ба нийлүүлэлт цаашид улам өргөжинө гэж бид итгэж байна, энэ үйл явцад Intel чухал үүрэг гүйцэтгэхийг байх” гэж мэдэгджээ.
Энэ хөрөнгө оруулалт нь сүүлийн жилүүдэд Nvidia-д дарагдсан Intel-д итгэлийн дохио болж байна.
SoftBank нь саяхан АНУ-н Охайо мужийн Лордстаунд байрлах Foxconn-ийн үйлдвэрийг 375 сая доллараар худалдан авч Foxconn-той хамтран Stargate төслийн дата төвийн тоног төхөөрөмж/сервер үйлдвэрлэхээр болсон.

Stargate нь OpenAI-ийн удирдлага, SoftBank-ийн санхүүжилт, Oracle-ийн хамтын ажиллагаатайгаар АНУ-д асар их хүчин чадалтай AI дата төвийн дэд бүтэц байгуулах олон жилийн мегатөсөл юм.
Дээрх хэлэлцээрүүдийг харахад цаашид энэхүү төсөлд Intel-н чипүүдийг хэрэглэж магадгүй ч үүн дээр ямар нэгэн амлалт гэрээ хэлэлцээр дурдагдаагүй байна.