TechWeek арга хэмжээ нь DECENTRALIZED буюу төвлөрсөн бус , олон байршилд зэрэг зохион байгуулагддаг технологийн салбарынхныг нэгтгэсэн олон улсад зохион байгуулагддаг долоо хоногийн цогц арга хэмжээ юм.
Энэ жилийн хувьд Монголд анх удаа TECHWEEK 2025 зохион байгуулагдах гэж байгаа нь онцлог болж байна. Учир нь TECHWEEK 2025 нь Дэлхийн технологийн салбарын онцлох арга хэмжээнүүдийн нэг ба London Tech Week, Singapore Tech Week гэх мэт олон улсад зохион байгууллагддаг. Энэ жишгээр Монголд зохион байгуулахаар болж байгаан байна.
Арга хэмжээнүүдээр дамжуулан жил бүр технологийн компани, хөрөнгө оруулагчид, бодлого тодорхойлогчдыг нэгтгэн, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар Decentralized байдлаар зохион байгуулагдах гэж байна.
Нийтдээ арга хэмжээ 2025.09.19 – 2025.09.26 хооронд зохион байгуулагдах юм. Энэ хугацаанд нийтдээ:
- Өөрийн эвэентээ зохион байгуул буюу хүссэн газраа, tech сэдвээр арга хэмжээ зохион байгуулж болох юм байна
- ICT forum 25 буюу салбар бүрийн төлөөлөл, олон талын оролцоог хангасан хэлэлцүүлэг форумууд зохион байгаалагдах
- Гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааны арга хэмжээ
- Дижитал шилжилт ба инновац – гол сэдэв, илтгэлүүд гэсэн байдлаар зохион байгуулагдаж байгаан байна.
Нөгөө талаасаа нэг онцлог давуу тал байгаа нь арга хэмжээнүүдэд “хэн ч оролцож болно” буюу хүн бүрт нээлттэй байдал нь юм.
Эхнээсээ арга хэмжээнүүд тодорхой болж зарлагдаж эхлээд байна. Kickstart буюу мөс хагал эвент зарлагдлаа.
Тус эвентэд Монголын стартап экосистем 2011 оноос хойш ямар зам туулсныг харуулсан баримтат видео, FIBO-оос Төв Азийн 2 зах зээлд амжилттай экспорт хийх туршлагаасаа хуваалцах юм байна шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Tech Week Mongolia page хуудасаас авах боломжтой.