АНУ, Хятад хоёр улсын даваа гарагт Мадрид хотод болсон үнэ тариф болон эдийн засгийн бодлогын талаарх хэлэлцээрийн үеэр TikTok-ийн талаар тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэв.
Энэ тохиролцооны хүрээнд ТикТок АНУ-д ажиллах боломжтой хэвээр үлдэж байгаа ба ByteDance (ТикТокийн толгой компани) нь АНУ-д ТикТокийн үйл ажиллагааг “US-controlled ownership” буюу АНУ-ын хяналтанд шилжих нөхцөлийг бодит болгох зорилготой байна.
ТикТокийн АНУ дахь үйл ажиллагааг зогсоох эцсийн хугацаа 2025 оны 9-р сарын 17 байсан бөгөөд энэ хугацаанд ТикТокийн эзэмшигчийн талаас АНУ-ын хуулийн шаардлагад нийцэх байдлаар ownership-ээ өөрчлөх нөхцөлийг тавиад байсан юм.
TikTok-г 2020 оны 6 сард Энэтхэг улс бүрэн хаасанаар томоохон цохилтод орж ~200 сая хэрэглэгчээ алдаж байсан. Мөн 2023 онд Европын холбоо нь Digital Services Act (DSA) болон GDPR-ийн хүрээнд TikTok-т хатуу зохицуулалт тавьж байсан бол Канад ба Австрали улсууд бүрэн хориглоогүй ч төрийн албан хаагчдын утсан дээр TikTok татахыг хориглосон зохицуулалт хийж байсан байдаг.
АНУ-д хориг тавигдвал TikTok-н хувьд зар сурталчилгааны орлогын ~25–30% нь АНУ-аас орж ирдэг буюу $5–6 тэрбумын алдагдалыг жилд хүлээж, ойролцоогоор ~170 сая хэрэглэгчээ алдах эрсдэлд унах юм.