Waymo компаний жолоочгүй өөрөө явдаг автомашины суурь технологи нь LiDAR + Radar + Камер хослолоор үүсгэх 360° орчиныг харж, мэдэрч, AI тусламжтай замын нөхцөл байдал, явган зорчигч, бусад машины хөдөлгөөн зэргийг таньж, HD Maps буюу нарийвчилсан газрын зураг дээр үндэслэн машиныг жолооддог байна.

Камер болон LiDAR мэдрэгч нь автомат жолоодлогын үед эргэн тойрны биетийг таньж, илрүүлж нэгдсэн мэдээллийг дамжуулах үүрэг гүйцэтгэнэ. Ингэхдээ эхлээд зургыг авч боловсруулан биетийг таних оролдлого хийж тодорхойлсоны дараа мэдээллийг нэгтгэж дамжуулдаг байна.

Биетийг танихдаа 2D болон 3D байдлаар predictions буюу таамаглал хийж, хэмжээ болон орон зайг тодорхойлдог.

Үүний дараагаар AI ашиглан орчны зураглал, маршрут зэргийг тооцоолж HD Mapдээр явах замын төлөвлөлтийг хийж машины жолоодлогын системд даалгавар өгөх байдлаар ажилдаг байна.

Өчигдөрхөн Waymo компани нь цар хүрээгээ тэлж ирэх 7 хонгоос Denver болон Seattle хотуудад Jaguar I-Pace SUV болон Zeekr van загварын машинуудаа такси үйлчилгээнд нэвтрүүлэх болсоноо зарлалаа.

Үйлчилгээнд нэвтрүүлэхээс өмнө машинуудыг гараар жолоодож туршиж жигдрүүлсэний дараагаар зөвшөөрлийг бүрэн авч жолоочгүй такси үйлчилгээнд оруулах юм байна. Ингэснээр Waymo компани нь үйл ажиллагааны цар хүрээгээ Arizona, California, Los Angeles хотууд дээрээ нэмж Denver, Seattle хотуудад үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.