Хуруу зай шиг хэр нь минутын дотор гудас хийлэх чадалтай Zero 2.0

Flextail компаний бүтээгдэхүүн болох авсаархан жижиг хэрнээ хүчин чадал өндөр насос болох Zero 2.0 удахгүй зах зээлд гарах гэж байгаан байна. Хурууний чинээ хэмжээтэй мөртлөө 60 секундын дотор гудасыг бүрэн хийлж чаддаг. Автомат насос нь 1.02 × 2.95 инч буюу ойролцоогоор 2.5 × 7.5 см хэмжээтэй гэдгээрээ онцлог юм.

Аялал зугаалга, хөдөө гадаа явахад хийлдэг гудас бүүр хийлдэг буйдан, хийлдэг майхан хүртэл бий болсон энэ цаг үед хийлэгч буюу насос бас нэгэн чухал хэрэглээ болоод байгаа. AIRVORTECH™ 2.0 технологийг ашиглан микро-мотортой, түргэн шахах чадалтай бөгөөд sleeping pad-уудыг 40-60 секундэнд агаараар дүүргэх чадалтай, -40°F тэсвэртэйгээс гадна зөвхөн агаар шахахгүй мөн deflate буюу агаарыг гаргах горимтой.

AIRVORTECH™ 2.0 технологи гэдэг нь Flextail-н патентлагдсан насосны технологи бөгөөд Zero Pump эсвэл Zero 2.0 Pump төхөөрөмжүүд дээр ашиглагдаж байгаа юм. Энэ оны 11 сараас худалдаалагдаж эхлэх гэж байгаа бөгөөд үнийн хувьд 45$ орчим байх юм байна.

Монголын нөхцөлд, ялангуяа backpacking, hiking, кемпинг хийдэг залуус, гэр бүлүүдэд маш тохиромжтой. Хөнгөн жин, хурд, хүйтэнд тэсвэртэй хувилбар нь Монголын өвөрмөц, эрс тэс уур амьсгал нөхцөлд хэрэглэхэд тохирно.

Total
0
Shares
Previous Post

Монгол улс AI сайдтай болох боломжтой юу ?

Next Post

Муурнууд хүний хэлээр ярьж эхэлж байна

Related Posts